Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус хүүхдийн цэцэрлэг нь 1953 оны 06 сарын 01-нд Хөвсгөл аймгийн захиргааны дэргэд 3 гэрт 25 хүүхэдтэй 5 ажилчинтайгаар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Мөрөн сумын 1 дүгээр цэцэрлэг хэмээх их айлын тулгын чулууг тавилцаж, өрхийг татан, үүдийг нээсэн анхны болон үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид нь эрхлэгч Лувсанцэрэн, Цэрмаа, Батсуурь, Цэнд-Аюуш, Гүнсэнлхам, Жанцмаа, Янжмаа, Норчгоо, Юмжирмаа, Лхамдолгор хүмүүжүүлэгч багш Норжмаа, аймгийн анхны мэргэжлийн багш Ч. Лхамжав нар юм. 1960 онд 350000 төгрөгийн улсын төсвөөр өнөөдрийн цэцэрлэгийн 1-р барилга сууриа тавьж 1961 оны намар ашиглалтанд орсноор 100 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжсөн. Энэ үеэс хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн нь түүхэн том ололт байлаа. 2017 онд цэцэрлэгийн 2 дугаар барилга ашиглалтад орж, өргөжин тэлсэн. 2003 онд анх удаа цэцэрлэгийнхээ түүхт 50 жилийн ойг, 2013 онд 60 жил, 2023 онд түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэсэн зэрэг түүхэн хуудсыг дурьдаж болно. Тус цэцэрлэг нь эдүгээ 70 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа амжилттай явуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг хэмээх алдар нэртэйгээр 9 бүлэгт 400 гаруй хүүхдүүдийг сургаж хөгжүүлэн, Эрхлэгч Г.Мөнхцэцэгийн удирдлага дор 34 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Холбоо барих
99069790
Мөрөн сум 8-р баг
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

Удирдлагын баг

Ганболд Мөнхцэцэг

Ганболд Мөнхцэцэг

Эрхлэгч

Жаргалсайхан Оюунжаргал

Жаргалсайхан Оюунжаргал

Арга зүйч

Албан хаагчдын мэдээлэл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр цэцэрлэг

1

Soyombo
search

Арга зүйн баг

Arrow Icon

Захиргаа аж ахуй

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
123
Сүүлийн 7 хоног:
620
Сүүлийн сар:
1521
Нийт:
2145
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР