
Амьтны тухай хууль-д заасан зорилт, шаардлагын хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, нөхцөлийг сайжруулах, тоо толгойг тогтвортой хадгалах, идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хар уул чиглэлийн 4 цэгт биотехникийн арга хэмжээг 2 дахь удаа зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлсэн нөөцөөс 50 боодол өвс байршуулж, зэрлэг амьтдын өвлийн улирлын идэш тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 2 цэгт өвс тэжээл идэх эсэхийг хянахаар автомат камер тавьж ажиллав. Мөн 2 цэгт өвс, тэжээлийг идэж буй эсэхийг хянах зорилгоор автомат камер суурилуулж, хяналт, мониторингийг хийж байна.






