Sun Logo
Тус цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын баг болон бүлгийн багш нар зуны амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл бүхий брошур бэлтгэн хүргэлээ.
Тус цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын баг болон бүлгийн багш нар зуны амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл бүхий брошур бэлтгэн хүргэлээ.

Энэхүү ажлын зорилго нь хүүхдүүдийг зуны амралтаа аюулгүй, эрүүл, хөгжилтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.                                          📌 Брошурт дараах чухал сэдвүүд багтсан болно: 

🌊 Үер усны аюулаас сэргийлэх нь Хүүхдийг гол мөрөн, нуур цөөрөм, усан сангийн ойролцоо хараа хяналтгүй байлгахгүй байх, усны гутал, аврах хантааз хэрэглэх, усны аюулын талаарх ойлголтыг насанд нь тохируулан өгч, сэрэмжтэй байх шаардлагатай. 

🛟 “Аюулгүй бол хөгжилтэй!” 

⚡ Цахилгаан хэрэгсэл, утаснаас хамгаалах Тог, цахилгааны залгуур, нүхэнд хүрэхгүй байх, утсыг оролдож тоглохгүй байх талаар хүүхдэд ойлгомжтой хэлээр тайлбарлах. Цахилгаантай холбоотой хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байлгах. 

🚫 “Цахилгаан тоглоом биш!” 

🏠 Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх Халуун ус, хурц иртэй хэрэгсэл, жижиг зүйлсийг хүүхдээс хол байлгах. Шатамхай, хортой бодисыг цоожтой саванд хадгалах. 

🔒 “Аюулгүй орчин – Хүүхдийн инээмсэглэл” 

🧼 Эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх аргачлал Гараа тогтмол угаах, амны хөндийн ариун цэврийг сахих, хоол хүнсийг зөв хадгалах, идэхийн өмнө угаах зэргийг дадал болгох. 

🪥 “Цэвэр хүүхэд – Эрүүл ирээдүй” 

🎶 Хөгжмийн боловсролын ач тус Хөгжим нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөл, хамтран ажиллах чадварыг хөгжүүлдэг. Гэртээ хөгжим сонсох, дуулах, энгийн хөгжмийн зэмсгээр тоглуулахыг зөвлөж байна. 🎵 “Хөгжимтэй хүүхэд – Хөгжилтэй өсөлт” 

🌩 Аянга цахилгаанаас хамгаалах Аянгатай үед модны доор зогсохгүй байх, нүцгэн газар дээр хэвтэхгүй байх, цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх. 

🌧 “Байгалийн аюулыг хүндэлцгээе!” 

📱 Гар утасны зохистой хэрэглээ Хүүхдийг цахим орчинд удаан байлгах нь нүд, сэтгэл зүй, хөдөлгөөний хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хугацааг хязгаарлах, чанартай контент сонгох хэрэгтэй. 

⏳ “Цаг хугацаа – Хүүхдийн үнэт баялаг” 

☀ Наршилтаас урьдчилан сэргийлэх Нарны идэвхтэй цагаар /11:00–16:00/ гадаа удаан байлгахгүй байх, малгай, нүдний шил, нарны тос хэрэглэх. Шингэн зүйл сайн уулгах. 

🧴 “Нарнаас хамгаалахад хайхрамжгүй байж болохгүй!” Эдгээр зөвлөмжүүдийг итгэлтэй эх сурвалжид үндэслэн боловсруулж, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эерэг дадал хэвшлийг төлөвшүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

🤝 Хүүхдийн төлөө – Хамтдаа!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
141
Сүүлийн 7 хоног:
634
Сүүлийн сар:
1535
Нийт:
2145
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР