Sun Logo
“ЦАХИМ ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ЦАХИМ ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА

   Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь” сэдэвт соён гэгээрүүлэх сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 10,11,12 дугаар ангийн сурагчидтай зохион байгууллаа.

Тус сургалт нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим орчны аюул, эрсдэлийн талаарх мэдлэгийг олгох, цахим хэрэглээг зөв зохистой удирдах, хувийн мэдээлэл болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор явагддаг.

Энэ удаагийн сургалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын: -

“Голомт” цогцолбор сургууль; 

- “Эрдмийн оргил” цогцолбор сургууль; 

- 109 дүгээр сургууль; 

- 119 дүгээр сургууль 

зэргийн нийт 300 орчим сурагч хамрагдсан бөгөөд сурагчид цахим орчин дахь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болж, мэдээлэл технологийн зөв хэрэглээний талаар мэдлэг, ойлголтоо тэлсэн үр дүнтэй сургалт боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
46
Сүүлийн 7 хоног:
219
Сүүлийн сар:
671
Нийт:
3737
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР