Sun Logo
🔰Хосуудад зориулсан сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа
🔰Хосуудад зориулсан сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

✅Өнөөдөр /2024.09.16/ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-өөс хосуудад зориулсан сэтгэл зүйн  сургалт зохион байгууллаа.

✅Тус сургалтад Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албан хаагчид, тэдний гэр бүлийг хамруулав. Өөрөөр хэлбэл сургалтаар бие биедээ чанартай цаг зарцуулахын ач холбогдол, өөрсдийн сэтгэл хөдлөлөө удирдаж сурах, бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, харилцааны асуудлуудыг хэрхэн зүй зохистой шийдвэрлэх арга зам зэргийг ярилцлага, дадлагад суурилсан арга зүйгээр эзэмшүүлэхийг зорилоо.

✅Цаашид энэ төрлийн сургалтыг үе шаттай зохион байгуулж ажиллана.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1267
Сүүлийн 7 хоног:
3641
Сүүлийн сар:
15872
Нийт:
59678
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР