Sun Logo
“ҮР ДҮНД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ, МОНИТОРИНГИЙН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Улсын Их Хурлын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. 

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан тус ажлын хэсгийн зүгээс үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэх, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүн шинжилгээ хоорондын уялдааг холбоог сайжруулах, Монгол Улсад үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааны зураглалыг тодорхойлох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР