Sun Logo
Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болов
Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болов

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2026.01.12/ аймгийн Спортын төв ордонд боллоо. Барилдааныг аймгийн ИТХ, аймгийн Үндэсний бөхийн холбоо, БТСГ хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 64 бөх зодоглон, эр бяр, уран мэхээ уралдуулсан юм. Үүнд аймгийн цолтой 12, сумын цолтой 4, залуу бөхчүүд оролцов. Эр бяр, уран барилдаан хосолсон энэхүү барилдаанд Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек үзүүрлэлээ. Харин их шөвөгт Үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасан, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай нар шалгарав. Барилдааны жаяг дэгийг аймгийн Үндэсний бөхийн холбооны дэргэдэх жаяг дэгийн баг хариуцан ажилласан бөгөөд хөлийн цэц, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч нар хариуцлагатай ажилласнаар барилдаан жигд, дэг журамтай явагдаж өндөрлөлөө. Ховд аймгийн Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Д.Нямдорж Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одон хүртсэнийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр энэ үеэр гардуулж баяр хүргэлээ. Д.Нямдорж нь улсад 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүний 28 жил нь Ховд аймгийн хууль шүүхийн байгууллагад ажиллаж буй аж.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1116
Сүүлийн 7 хоног:
5453
Сүүлийн сар:
25604
Нийт:
44211
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР