
ХVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайн Муратын гэр бүл “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Гэр бүл, нийгэм, хөдөлмөр хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ибрай нар оролцож, хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардуулж өглөө.

Улсын аварга малчин өрхөөр тодорсон Дүйсенбайн Муратын гэр бүлд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.




