
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдрийн морин цагт Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын золголт боллоо.

Төрийн золголтод Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, аймгийн ЗДТГ хэлтэс агентлагийн дарга нар, азай буурал ахмадууд болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид оролцож ёс заншлын дагуу амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ.

Учран золгож буй Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй




