Sun Logo
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД КИНО ҮЗВЭРИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД КИНО ҮЗВЭРИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Кино урлагийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагууд хамтран 05 дугаар сарын 29-ний өдөр Тэнгис кино театрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан кино үзвэрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан КУДСангийн санхүүжилтээр бүтээгдсэн Найруулагч Б.Гарамхандын бүтээл “Алдагдсан өдрүүд” уран сайхны киног Монгол хадмалтайгаар 150 хүүхэд, багачуудад хүргэсэн юм. Энэхүү үзвэр нь хүүхдүүдийн оюуны болон сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, кино урлагийн тэгш хүртээмжийг бий болгох, киноны тухай боловсрол олгох зорилготой юм. Кино урлагийн зөвлөл нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд болон олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь кино урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Хамтран ажилласан Найруулагч Б.Гарамханд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв” “Тэнгис” кино театрын хамт олонд талархал илэрхийлье. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Bayana Garma Tengis Cinema

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
291
Сүүлийн сар:
831
Нийт:
1519
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР