Sun Logo
ГЕГ: Хилээр нэвтрүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг гаалийн бүрдүүлэлтэд хавсаргахыг анхааруулж байна
ГЕГ: Хилээр нэвтрүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг гаалийн бүрдүүлэлтэд хавсаргахыг анхааруулж байна

Гаалийн байгууллага Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хилээр нэвтрүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлуулан шинжилгээний дүнг гаалийн бүрдүүлэлтэд хавсаргахыг анхааруулж байна. 

 

Үүнд: 

📌 “Хүнсний бүтээгдэхүүн дэх эмгэгтөрөгч нянгийн аюулгүйн үзүүлэлт” 

 

📌“Хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины аюулгүйн үзүүлэлт”, 

 

📌“Хүнд металлын аюулгүйн үзүүлэлт” 

 

📌“Пестицидийн үлдэгдлийн аюулгүйн үзүүлэлт” 

 

📌 “Бусад бохирдуулагчдын аюулгүйн үзүүлэлт” 

 

📌 “Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлт” 

 

📌 “Цацраг идэвхт изотопын аюулгүйн үзүүлэлт” 

 

📌 “Хүнсний нэмэлтийн аюулгүйн үзүүлэлт” 

 

Дээрх аюулгүйн үзүүлэлтүүд нь Эрүүл мэндийн сайдын 2025.05.01-ний өдрийн А/182 тушаалаар шинэчлэн батлагдсан. Гаалийн байгууллага нь хүнсний аюулгүй байдал, олон улсын стандартыг хангах чиглэлээр импортлогч, экспортлогч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг тул дээрх тушаалыг мөрдөж ажиллахыг анхаарна уу. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
869
Сүүлийн 7 хоног:
5495
Сүүлийн сар:
24990
Нийт:
42452
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР