Sun Logo
Төрийн албан хаагчдын ёс зүй, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо
Төрийн албан хаагчдын ёс зүй, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүсэлтийн дагуу тус газрын нийт албан хаагчдад зориулсан сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. 

Тус сургалтад Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа “Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлоос ангид байх нь” сэдвээр, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны ахлах прокурор Б.Мөнхдөл “Зөрчлийн болон эрүүгийн хуулийн талаарх анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, албан хаагчдад холбогдох хууль, эрх зүйн мэдлэг олголоо. 

Сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, асуулт хариулт өрнүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: 

Мэдээллийн технологийн ажилтан: О.Эрдэнэбат 

Холбоо барих утас: 91116376 Цахим шуудан: o.erdenebat@burtgel.gov.mn

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1173
Сүүлийн 7 хоног:
5510
Сүүлийн сар:
25661
Нийт:
44268
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР