
“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Жамцын Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 08-11-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Төв аймгийн БТСГ-ын Төв Арж багийн тамирчид амжилттай оролцож 3 мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд Ү. Мөнхчимэг-мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний мөнгө, хүрэл медальтан Эмэгтэйчүүдийн 72кг-ын жинд Э.Одгэрэл-мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний хошой мөнгөн медальтан Эрэгтэйчүүдийн 86кг-ын жинд Н. Батбилгүүн -мөнгөн медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцэээний алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тамирчид болон дасгалжуулагч, хамт олонд цаашдын спортын их амжилтыг хүсэн ерөөе.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Л.Энхбаяр
Холбоо барих утас: 80015858
Цахим шуудан:enkhbayartrainer@gmail.com




