.webp)
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтууд, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан Хяналт шалгалтын нийтлэг журмын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтад 19 аймаг, 8 дүүрэгт 213 эмнэлэг, 482 эмийн сан, 59 ханган нийлүүлэх, нийт 754 байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” А/496, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” А/260 дугаар тушаалаар батлагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын чиглэлээр 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан объектын жагсаалттай www.mmra.gov.mn цахим холбоосоор орж танилцана.