Sun Logo
Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Хилийн боомтын захиргаад хооронд хамтын ажиллагааны механизм байгууллаа
Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Хилийн боомтын захиргаад хооронд хамтын ажиллагааны механизм байгууллаа

Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Хилийн боомтын захиргаадын хооронд хамтын ажиллагааны механизм тогтоож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань болон бусад төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

 

Энэхүү уулзалтад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга “Монгол Улсын хилийн боомтын захиргаа болон ШУӨЗО-ны боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны механизмыг бий болгож, дүрмээ тогтож байгаад талархаж байна.

 Өөрөөр хэлбэл БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэж буй дөрвөн хилийн боомт дээр гарах цаг үеийн асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргах болон боомтуудын төлөвлөлтийг харилцан уялдаатай хөгжүүлэх бололцоо үүсэж байгаад баяртай байна” гэж уулзалтын үеэр хэллээ. 

 

Харин ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань “Хоёр улсын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хөгжин үргэлжилж байна. Бид 1400 км хилийн шугам, 4 хилийн боомттой. Эдгээр дөрвөн боомтын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулж байна. Боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд яригдсан хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна” гэж уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР