Sun Logo
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.
2026-01-17
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

2026 он эхэлж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр УИХ, Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцууллаа. 

🔸Манай аймгийн хувьд өнгөрсөн 2025 онд тус салбарт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн жил болсон юм. 🔸Аймгийн Засаг даргын зүгээс цаашид шинээр баригдах сургууль цэцэрлэгийн чанар стандартад сайтар анхаарал хандуулах, жил бүр сургууль цэцэрлэгийн чанар муутай баригдсан барилгыг засварлах ажил нь орон нутгийн төсөвт хүндрэл учруулдаг, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж сургууль цэцэрлэгийн барилгыг түргэн хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар цаашид анхаарал хандуулж өгөхийг салбарын сайдаас хүслээ. 

🔸Мөн багш нар аж ахуйн ажлаас үүдэн үндсэн ажилдаа төвлөрөн ажиллаж чадахгүй байна гэх зэрэг олон чухал асуудлыг хөндөн Боловсролын сайд П.Наранбаярт уламжиллаа. 

🔸Боловсролын яамнаас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого барин ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Шаамар сум дах Политехникийн коллежийг шинэчлэн засварлаж хөдөө аж ахуйн мэргэжлийн хүчнийг бэлтгэдэг болгох талаар харилцан санал солилцлоо. 

🔸Орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархаж цаашид дэмжин ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтын үеэр илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1027
Сүүлийн 7 хоног:
5769
Сүүлийн сар:
23936
Нийт:
36547
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР