Sun Logo
ХОШУУЧ Э.ЖАМБАЛРАГЧАА "ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ХОШУУЧ Э.ЖАМБАЛРАГЧАА "ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Батлан Хамгаалах Яам, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль хамтран Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан "Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын Цэргийн зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, докторант, хошууч Э.Жамбалрагчаа "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт илтгэлээр амжилттай оролцож, шилдэг 8 илтгэгчийн нэгээр шалгарлаа. 

Зохион байгуулагчдын зүгээс эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бусад илтгэлүүд, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн эмхэтгэл хэвлүүлж, Төрийн цэргийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР