Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтынх "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарлаа
2026-02-05

Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтынх "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарч шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар өнөөдөр малчны хотонд нь гардуулж өглөө. Д.Батзоригт Д.Лхагвасүрэн хоёр ханилаад 40 гаруй жил болохдоо 4 сайхан үрийн аав ээж болж, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлжээ. 1980 оноос мал маллаж эхэлсэн ба 46 жилийн ажил хөдөлмөрийн шагналаа Ерөнхий сайдаас гардаж авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.


Холбоотой мэдээ



