






Дэлхийн аварга шалгаруулах залуучуудын Кураш бөхийн тэмцээнээс дэлхийн хүрэл медаль хүртэж, эх орон, төрөлх нутаг Толбо сумынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат Өнерханы Ахжархын-ыг сумын удирдлагууд болон нутгийн иргэд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Тэрбээр спортын замналдаа:
-Аймгийн 5 удаагийн аварга
-Бүсийн 3 удаагийн аварга
-Улсын аваргын 2 удаагийн аварга хэмээх бахархам амжилтыг үзүүлсэн бөгөөд энэхүү дэлхийн медаль нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийн бодит илэрхийлэл юм.
Дэлхийн дэвжээнд Монгол Улс, төрөлх Толбо сумынхаа нэрийг алдаршуулсан энэхүү түүхэн амжилтад Толбо сумын Засаг даргын Тамгын газар болон сумын ард иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, ялалтын оргилыг хүсэн ерөөе.
Нутгийн түмний бахархал болж, ялалтын түүхээ улам баяжуулсаар байх болтугай!
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



