
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Батцэцэг, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр нар гардуулан өглөө. Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан амжилтаа үнэлүүлэн Монгол түмний төрт ёсны их баяраараа Төрийн дээд одон, медалиар шагнагдсан та бүхэндээ баяр хүргэж, түмэн олноороо тэнүүн жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.



































