
ХЭВИЙН БООВНЫ ХАДГАЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ МӨРДӨХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
📌 Тодруулбал, хэвийн боовыг хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, агаарын солилцоо сайтай, нарны шууд тусгалаас хамгаалагдсан, агаарын харьцангуй чийгшил 75 хувиас ихгүй, 10-25 хэмийн температуртай, “MNS 5364, Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг хангасан агуулахад үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 21 хоног хүртэл хадгалах боломжтой.
🔹 Харин нийлэг уут, хайрцагт битүүмжлэн савласан бүтээгдэхүүнийг 0–6 хэмийн температуртай хөргүүрт 45 хоног хүртэл хадгалж болно. Мөн хэвийн боовыг хөлдөөсөн тохиолдолд –12 хэмээс дээшгүй температурт хөлдүү байдлаар 3 сар хүртэл хадгалах боломжтой бөгөөд хөлдөөсөн боовыг гэсгээх заавар, гэсгээсний дараах хадгалах нөхцөл, хугацааг бүтээгдэхүүний шошгонд тодорхой тусгана. Тавгийн идээний боовны чанар нь мэдрэхүйн үнэлгээ дараах шаардлагыг хангасан байна.
✅ Иргэд, үйлдвэрлэгчид дээрх хадгалалтын нөхцөлийг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
✅ Эх сурвалж: ХЭВИЙН БООВНЫ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS 0461:2022 Дэлгэрэнгүй мэдээллийг https://masm.gov.mn/website/news.aspx?id=3503 энэхүү линкээр орж үзнэ үү.





