Sun Logo
ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ “АЛДРЫН ОД”-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО
ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ “АЛДРЫН ОД”-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

🎖 Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар "Сонсогчийн бие даан суралцах хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сэтгэл зүй, усан спорт, бие бялдар, гадаад хэл, хувь хүний хөгжил, жолоо гэсэн зургаан төрлийн чадамжийн сургалтад хичээлийн бус цагаар сонсогчид суралцаж багц цаг, болзлыг бүрэн хангаснаар "Алдрын од" тэмдгийн эзэд болох юм. 

🎖 Эдгээр шалгуур, шаардлагыг бүрэн хангасан Цагдаагийн сургуулийн сонсогч М.Төрболд, Г.Мягмардорж, Д.Энх-Амгалан, А.Тэмүүлэн нарыг өнөөдөр (2025.12.16) Их сургуулийн захирлын тушаалаар “Алдрын од” тэмдгээр шагналаа. 

🎖 Өөрийгөө бие даан хөгжүүлж, “Алдрын од”-ын эзэн болсон сонсогч нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1916
Сүүлийн 7 хоног:
4389
Сүүлийн сар:
5768
Нийт:
17373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР