Sun Logo
Шагнал гардууллаа

      XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг газрын дарга Ж.Тамир гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Ахмад ажилтан М.Отгон
Ахмад ажилтан Б.Чимэдцэрэн
Ахмад ажилтан З.Энхээ
Ахмад ажилтан Б.Эрдэнэчимэг 
Ахмад ажилтан Г.Бадамцэцэг

            Алтангадас одонгоор
Ахмад ажилтан Ч.Цэвэлмаа
Ахмад ажилтан З.Долгорсүрэн
Дорноговь аймгийн НҮГ-ын дарга Ц.Наранзул
Гадна талбайн үйлчлэгч Ш.Энхбат
Жолооч Ц.Батхишиг

            Хөдөлмөрийн хүндэт медалиар
Үйлчлэгч З.Уранчимэг
Үйлчлэгч М.Ганцэцэг
Үйлчлэгч Л.Батжаргал
Оёдолчин Д.Дариймаа  тус тус шагналаа.

     Энэ шагнал бол та бүхний улс эх орон, албан байгууллагынхаа өмнө хийж бүтээсэн ажилд төр засгаас өгсөн үнэлгээ, мөн ирэх он жилүүдэд хийх олон олон ажлыг нугалах урам өгч байгаа шагнал юм шүү олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэх үүргийг давхар өгч байгааг дарга Ж.Тамир тодотгон хэлээд "Та бүхэндээ, сар шинийн мэнд дэвшүүлье" гэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР