"Гэр бүлийн боловсролын цаг"-ийн хүрээнд сургалт зохион байгууллаа

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид "Гэр бүлийн боловсролын цаг"-ийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэдаваатай хамтран "Өсвөр насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарын анхаарах зүйлс"сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бие бялдрын онцлог, тэдэнтэй харилцах арга барил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бодит ойлголт авсан нь гэр бүлдээ зөв, эерэг орчин бүрдүүлэх, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн ач холбогдолтой боллоо.
Холбоотой мэдээ




