
Энэхүү уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн 2026 онд салбарын яамдаас баримтлан хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой юм.

Цахим уулзалт нийт дөрвөн өдрийн турш үргэлжилж, хуваарийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 15 яамны сайд нар болон холбогдох албаны төлөөлөгчид оролцон салбар тус бүрийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалтад аймгийн Засаг дарга Е.Зангар холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт өдөр бүр идэвхтэй оролцож, аймгийн байгууллагуудаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг холбогдох яамд, агентлагийн төлөөлөлд уламжилж, санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүллээ.





