Sun Logo
СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
2025-11-24
СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургууль болон тус сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа. Тус дотуур байранд 40 гаруй хүүхэд амьдарч, суралцаж байна. Сургуулийн багш, ажилтны бүтэц, орон тоо хангалттай байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин удирдлагуудын зүгээс шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг танилцуулсан юм. Тухайлбал, спортын заалны дээврийн засвар, сургуулийн гадна фасадны шинэчлэл, ариун цэврийн байгууламжийн тохижилт зэрэг нь тулгамдсан асуудал болсон талаар хэлж байна. Засаг даргын орлогч Ч.Ганбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид шаардлагатай засвар шинэчлэлтийг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР