Sun Logo
❄️ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖ ❄️ Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан огцом хүйтэрч байна. 📍 Сайншанд хотод ойрын 2 хоногт хүйтний эрч сулралгүй, шөнөдөө -30-33°C хүрэх төлөвтэй байна.
❄️ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖ ❄️ Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан огцом хүйтэрч байна. 📍 Сайншанд хотод ойрын 2 хоногт хүйтний эрч сулралгүй, шөнөдөө -30-33°C хүрэх төлөвтэй байна.

❄️ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖ ❄️ Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан огцом хүйтэрч байна. 

📍 Сайншанд хотод ойрын 2 хоногт хүйтний эрч сулралгүй, шөнөдөө -30-33°C хүрэх төлөвтэй байна. 

Иймд эрс хүйтэнд гадаа хоносон автомашин асахгүй, суух үзэгдэл их гарч байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна. 👇 

🚗 Автомашин эзэмшигчдэд: 

✅ Аккумуляторын цэнэгээ шалгах 

✅ Өвлийн зориулалтын тос, шингэн хэрэглэх

✅ Шатахууны банкыг дүүрэн байлгах 

✅ Машинаа асаасны дараа халааж хөдөлгөөнд оролцох 

✅ Боломжтой бол дулаан гаражид байрлуулах 

🧣 Иргэд та бүхэнд: 

✔️ Дулаан хувцаслах 

✔️ Хүүхэд, өндөр настныг хүйтэнд удаан байлгахгүй байх 

✔️ Гадаа удаан хугацаанд зогсохоос зайлсхийх 

✔️ Гар утасны цэнэгийг бүрэн байлгах 

⚠️ Аюулгүй байдлаа хангаарай! Хүйтний эрч чангарсан үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган анхаарал болгоомжтой байцгаая.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
731
Сүүлийн 7 хоног:
5947
Сүүлийн сар:
24419
Нийт:
37403
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР