Sun Logo
Мэндчилгээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын энэ өргөн дэлгэр өдөр Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Анхдугаар Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёсны баталгаа, ард иргэдийн эрх, эрх чөлөөний суурь бичиг төдийгүй бидний өнөөдрийн хөгжил дэвшлийн эх үндэс болсон түүхэн баримт бичиг юм. Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ эх оронч шийдэмгий зориг, шинэ нийгмийг цогцлоох эрмэлзлийг хүндэтгэн дурсаж, эх орныхоо ирээдүйг улам гэрэлтүүлэх үйлст хүчээ нэгтгэн ажиллах учиртай. Өлгий хотын хөгжил дэвшил, иргэдийн амар амгалан амьдралын төлөө хамтдаа бүтээж буй бүхэн маань бидний бахархал бөгөөд цаашдын бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө нэгэн зорилго дор эв нэгдлээрээ урагшилсаар байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Эх оронч ухамсар, эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болсон энэ түүхэн ойн өдөр айл өрх бүрт аз жаргал, амар амгалан, ажил үйлс нь өөдрөг дэвжин хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улс мандан бадраг! Өлгий хот хөгжин цэцэглэг! ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ХОТЫН ЗАХИРАГЧ Х.БОЛАТБЕК

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2479
Сүүлийн 7 хоног:
8564
Сүүлийн сар:
10266
Нийт:
21988
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР