
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчдийн дунд зохион байгуулагддаг Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцсоор ирсэн. 2025 онд хүмүүжигчд ийн дунд зохион байгуулсан “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарсан бахдам амжилтыг гаргасан. Хүмүүжигчдийн гаргасан амжилт, хичээл зүтгэлийг үнэлэн Монголын шатрын холбооноос нэр бүхий 5 хүмүүжигчид “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цол олголоо.

.webp)


