
Аймгийн Засаг даргын зөвлөлийн Хоёрдугаар хуралдаан 2026.01.16-ны өдрийн 10:00 цагт 81.8 хувийн ирцтэйгээр “Соёмбо” танхимд эхэллээ.
Хуралдаанаар:
1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай
2. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ /2025 оны жилийн эцсийн байдлаар/
3. Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хээрийн дадлага сургалт явуулах, төсөв батлуулах тухай
4. Аймгийн Хөдөлмөрийн аварга байгууллага, иргэн шалгаруулах тухай
5. Хөдөө аж ахуйн салбарын аймгийн аварга малчин, тариаланч шалгаруулах тухай
6. “Шилдэг гэр бүл”-ээр шалгаруулж шагнах тухай
7. “Хөдөлмөрч манлай ахмад”-ыг шалгаруулж шагнах тухай
8. Төрийн одон медальд уламжлах тухай
9. Төв аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнгийн тухай
10. Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
11. Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
12. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийн тухай
13. Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.






