
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн улсын V зөвлөгөөн 2026 оны 1 сарын 24,25-ны өдрүүдэд Мандалговь хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд Сайнцагаан сумаас нээлтийн Тэмээтэй парадад 20 тэмээчин жагссан юм. Тодруулбал, Наран багийн малчин Г.Дамдинсүрэн, Б.Болор-Эрдэнэ, Тэвш багийн малчин И.Эрдэнэдоо, Э.Шинэхүү, Далай багийн малчин Ц.Жаргалсайхан, Ц.Норовсүрэн, Н.Дэжидням, П.Лхагвасүрэн тэргүүтэй малчид оролцов. Түүнчлэн наадмын үеэр зохион байгуулсан тэмцээний 4 төрөлд Сайнцагаан сумын 8 малчин оролцож, тэмээний өв соёл, уламжлалт ахуйг сурталчлан таниулсан билээ. Үүнд: • “Сайхан тэмээтэй ганган хос” тэмцээнд Наран багийн малчин Г.Дамдинсүрэн, Б.Болор-Эрдэнэ: • “Тэмээн дээрээс шагай шүүрэх” тэмцээнд Далай багийн малчин П.Лхагвасүрэн, Наран багийн малчин Д.Золбоо, Тэвш багийн малчин Г.Мягмарсүрэн: • “Тэмээн харваа” тэмцээнд Үйзэн багийн иргэн Б.Бадамсамбаваа, Б.Мөнхцогзол, Ц.Эрдэнэбат: • “Эмнэг тэмээний туйлаан” тэмцээнд Наран багийн малчин Д.Золбоо нар тус тус оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Хос бөхт тэмээн сүргийг өсгөн үржүүлж, уналга эдэлгээ, өв соёлыг сурталчлах арга хэмжээнд зорин ирж, оролцсон нийт малчин болон иргэддээ талархал илэрхийлье.






.webp)







.webp)







