
ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, цолны шаардлага, болзол, шалгуур хангасан нэр бүхий офицеруудад холбогдох хууль, журмыг үндэслэн албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Дэслэгч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоод хэргийн их сургуулиас ахлах офицерын хурандаа цол хүртсэн офицеруудад баяр хүргэсэн юм.

Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа чин үнэнч байж, бүх шатны албан тушаалд үр бүтээлтэй ажилласаны үр дүнд хүртсэн эрхэм цолондоо эзэн болж, нэр хүндийг нь өндөрт өргөн эрхэлсэн ажилдаа улам өндөр амжилт гаргахыг захив.






