Sun Logo
"МӨРДӨСТӨН" ДӨРВӨН ТӨРӨЛТ СПОРТЫН БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"МӨРДӨСТӨН" ДӨРВӨН ТӨРӨЛТ СПОРТЫН БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Спорт, соёл олон нийт, залуучуудын зөвлөлөөс алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгал бий болгох зорилгоор "Мөрдөстөн" дөрвөн төрөлт, спортын бага наадмын нээлтийн үйл ажиллагааг /2026. 01.14/ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ангийн дарга, хурандаа Ц.Мэндсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ, МУГТ ахмад О.Ууганбаатар, үндэсний бөхийн Монгол Улсын харцага, ахлах ахлагч Т.Сайханжаргал нар оролцлоо. Энэ үеэр ээлжийн дарга, ахлах дэслэгч Н.Төгөлдөр, МУСТА дуучин Т.Ганбүргэд, ХЦДБЧ-ын гоцлол дуучин, МУСТА Б.Батсайхан, Төв аймгийн Баян сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Мөнхбат нар тус тус ая дууны мэндчилгээ өргөн барилаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1027
Сүүлийн 7 хоног:
5769
Сүүлийн сар:
23936
Нийт:
36547
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР