Sun Logo
"Гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн ур чадвар-2025" сургалтын тоглолт зохион байгуулж байна
"Гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн ур чадвар-2025" сургалтын тоглолт зохион байгуулж байна

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогчдын дунд “Гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн ур чадвар – 2025” сургалтын тоглолтыг 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын тоглолт нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бодит мэтээр орлон гүйцэтгэж, зохиомол орчин бүрдүүлж, сонсогчдын танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгийг практик амьдралд бие даан хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх онцлогтой сургалтын нэг хэлбэр юм. Энэ жилийн сургалтын тоглолт нь гэмт хэрэгтэй тэмцэх онолын мэдлэг, практик дадал, чадвараас гадна нэмэлтээр “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах”, “Буудлага үйлдэх, зэвсэгтэй ажиллах”, “Албаны тусгай бэлтгэл, баривчлах ажиллагаа явуулах”, “Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах”, “Цахим орчинд ажиллах, цахим ул мөр бэхжүүлэх, арван хуруугаар бичих”, “Мотоцикл унах чадвар”-ыг нэмэлтээр шалгаж байгаагаараа онцлог юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1916
Сүүлийн 7 хоног:
4389
Сүүлийн сар:
5768
Нийт:
17373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР