Sun Logo
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ НЬ” СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ НЬ” СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Японы улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр “Цахим орчин дахь бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах нь” сэдэвт чадавхжуулах сургалтын нээлт 01 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. 

Тус үйл ажиллагааг нээж Японы улсын ЭСЯ-ны аюулгүй байдлын атташе ноён Нокура Казухиро, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол дахь хөтөлбөрийн газрын дарга ноён Нгуен Дак Лонг болон Их сургуулийн дэд захирал, бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга нар үг хэллээ. 

Сургалтад ЦЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагчид хамрагдаж байна. Сургалт гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. 

Сургалтад оролцож байгаа алба хаагчдад амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1213
Сүүлийн 7 хоног:
6192
Сүүлийн сар:
21281
Нийт:
33642
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР