Sun Logo
“Дарьганга уртын дууны олон улсын уралдаан"

Монгол улсын Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга уртын дууны олон улсын наадам Сүхбаатар аймагт 2025 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Дарьганга зочид буудал, Дуулим тал төсөл, ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол улсын Их хурлын гишүүн Ж.Отгонбаяр нар ажиллалаа. Уг наадамд сонирхогч болон мэргэжлийн гэсэн 2 төрлөөр  4 орны 59 уртын дуучид оролцож шилдгүүдээ шалгаруулсан. “А” ангилал буюу мэргэжлийн уртын дуучин уралдаанд:

Гранпри шагналыг Оюунбаатарын Анхчимэг 20.0 сая төгрөг

Тэргүүн байр Түмэнжаргалын Баянжаргал 15.0 сая төгрөг

Дэд байр Даваанямын Эрдэнэсувд 10.0 сая төгрөг

Гутгаар байр Ганхуягын Баасансүрэн 5.0 сая төгрөг 

Тусгай байр Цэрэннадмидын Түмэнжаргал 3.0 сая төгрөг 

Б ангилал буюу ардын авьяастан, уртын дуу сонирхогчдын уралдаанд:

Гранпри шагналыг Банзай Отгонжаргал 15.0 сая төгрөг 

Тэргүүн байр Найдансүрэн Цэцэгсүрэн 10.0 сая төгрөг 

Дэд байр Цэрэнпил Эрдэнэбаяр 5.0 сая төгрөг 

Гутгаар байр Рэнцэндоржийн Мөнхбаяр 3.0 сая төгрөг 

Тусгай байр Хаш- Эрдэнийн Цэцэнням 1.0 сая төгрөг 

Тусгай байр Бямбадорж Шийрэвмаа 1.0 сая төгрөг 

Морин хуурчдын төрөлд : 

Тэргүүн байр Батболдын Баттулга 5.0 сая төгрөг 

Дэд байр Н .Түвшинжаргал 3.0 сая төгрөг 

Гутгаар байр Жаахан шарга театрын морин хуурч Э. Ариунболд 1.0 сая төгрөг, Авгаанцэрэнгийн Маргад 1.0 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

Мөн Уртын дууны олон улсын академи, ССАЖЗЯам болон Дуулим тал төсөл хамтран “Монгол уртын дууны хөгжил, өнөөгийн байдал ба Дарьганга уртын дуу  ” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж Монгол, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ зэрэг олон улсын судлаачдын 27 илтгэл, хэлэлцүүлэг тавигдсан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
643
Сүүлийн 7 хоног:
5498
Сүүлийн сар:
15752
Нийт:
61764
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР