
Өнөөдөр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Шөген, Өлгий сумын Байгаль хамгаалагч А.Дамысбек Х.Сулушаш мөн Хог хаягдлын байцаагч Х.Жамбыл нар Өлгий сумын хэмжээнд түүхий эд худалдан авч, уг үйл ажиллагаагаар амьжиргаагаа залгуулдаг 30 гаруй иргэдтэй уулзан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хяналт, шалгалт хийлээ. Идэшний ид үетэй холбогдон түүхий эдийн худалдаа эрчимжиж буй энэ үед ажлыг хүндрүүлэхгүй, хамтран ажиллаж байгаа Өлгий сумын Засаг даргад талархал илэрхийллээ. Мөн наймаа ид өрнөж буй энэ үед түүхий эд худалдан авагчид өөрсдийн хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлж, ил задгай хаягдсан арьс, шийр болон бусад үлдэгдлийг цэвэрлэн, зориулалтын хогийн цэгт ачиж буулгахаа мэдэгдлээ.




