
Монголын гурван бууны болон Төмөр буудлагын холбоо, Монголын хамгаалалтын буудлагын холбоотой хамтран зохион байгуулсан 5.11 “CHALLENGE-2025” буудлагын тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид амжилттай оролцож, хувийн дүнгээр алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарлаа.
Тэмцээний 2 бууны төрлийн опен ангилалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн, тусгай томилгоот бүлгийн алба хаагч, ахлагч Э.Оюут 2 дугаар байр;
Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл 3 дугаар байр;
Гар бууны сумтай карабины эмэгтэй ангилалд, Хорих ял эдлүүлэх албаны хүний нөөц, дотоод ажил, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Ангараг 3 дугаар байрт тус тус шалгарч, багийн нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ.