
Чуулга уулзалтад 10 байгууллагын 300 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцож, үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн. Чуулга уулзалтаар жендэрийн эрх тэгш байдал, ажил амьдралын тэнцвэр, тулгамдаж буй асуудлууд сэдвээр бүсгүйчүүд илтгэл тавьж, асуудал дэвшүүлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, аймаг, орон нутаг, салбар, байгууллагын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш боломж, оролцоог хангах нь чухал болохыг онцолсон.







