Sun Logo
“ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
“ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

✅Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны TA10099-МОН төслийн хүрээнд “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт баруун бүсийн сургалт 2026 оны 1 дүгээр сарын 26–27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

✅Тус сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбогдох байгууллагын албан хаагчдыг хамруулж, хүнсний баталгаат байдлын мэдээллийн нэгдсэн системийг бодит ажил хэрэгт ашиглах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой. 

✅Сургалтын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн мониторинг, хүнсний хангамжийн мониторинг, хөрөнгө оруулалтын лавлагааны сан, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан зэрэг системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар онолын болон практик сургалтуудыг зохион байгуулж байна. 

✅Оролцогчид мэдээллийн системд нэвтрэх эрхийн түвшин, хайлт, шүүлтүүр, анхааруулга, хяналтын самбаруудыг ашиглах арга зүйтэй танилцахын зэрэгцээ багийн ажил, кейс дасгалуудаар дамжуулан практик чадварыг эзэмшинэ.

 ✅Энэхүү сургалт нь орон нутгийн түвшинд хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтвортой байдлыг хангах, эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
747
Сүүлийн 7 хоног:
5373
Сүүлийн сар:
24868
Нийт:
42330
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР