Sun Logo
Засгийн газраас цахим хурал хийв
Засгийн газраас цахим хурал хийв

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудтай хийх цахим уулзалтыг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулж байна. Энэхүү цахим уулзалтад нийт 15 яам хуваарийн дагуу оролцож, салбар тус бүрийн 2026 онд баримтлан хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл өгч байгаа юм. Мөн орон нутгийн удирдлагуудын санал, тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Өнөөдөр /2026.01.12/ цахим уулзалтын сүүлийн өдөр ба дэд бүтцийн салбарын яамд бодлого, зорилтоо танилцууллаа. Тодруулбал: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар салбарынхаа хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тус цахим уулзалтад аймгийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Л.Энхбаяр, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт болон холбогдох байгууллагын удирдлага, хэлтсийн дарга мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл сонсон, салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1116
Сүүлийн 7 хоног:
5453
Сүүлийн сар:
25604
Нийт:
44211
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР