
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (KOICA) буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах” төслийн хүрээнд гаалийн албан хаагчдыг хиймэл оюун болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 13-21-ний хооронд зохион байгуулж байна.
🔹Сургалтыг ГЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, төсөл хэрэгжүүлэгч Солонгосын Гаалийн "Uni-Pass" Олон улсын агентлаг (CUPIA)-ын дэд захирал Жү Жэгүк нар нээж “Монгол Улсын Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын системийг олон улсын стандарт, сайн туршлагад нийцүүлэх, агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд чиглэсэн гаалийн хяналтыг боловсронгуй болгох”-д гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг онцлон, сургалтад амжилт хүслээ.
🔹Энэхүү мэргэшүүлэх сургалтыг Солонгосын гаалийн ОУ-ын агентлаг (CUPIA)-ийн мэргэшсэн баг зохион байгуулж, танхим, цахим хосолсон 85 гаалийн албан хаагч сургалтад хамрагдан, мэдлэгээ дээшлүүлж байна.
🔹Энэхүү сургалт нь 2025–2028 онд KOICA ОУ-ын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гаалийн эрсдэлийн удирдлагын мэдээллийн системийг үе шаттайгаар шинэчлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх, гаалийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.







