Sun Logo
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 301 ДҮГЭЭР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН 2025-2026 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 301 ДҮГЭЭР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН 2025-2026 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангийн 2025-2026 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Заах арга зүйн цугларалтыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулж явууллаа. Тус үйл ажиллагааг нээж ангийн захирагч хурандаа Ө.Баярбадрах 2025-2026 оны сургуулийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулж, бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалт бэлтгэлийг зохион байгуулж ажиллахаа онцолж хэлсэн. 

 

 

Заах арга зүйн цугларалтыг "Эрүүл агаар-эрчимтэй алхалт" уриан дор 10 км-ийн маршаар эхлүүлж, бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж оролцуулсан. 

 

 

Зулзага амралтын баазын ресторанд цугларалтын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан. 

 


2025 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд бие бүрэлдэхүүнд хүйтний улирлын дурэмт хувцасны хангалтыг олгож, хүйтний улирлын хээрийн болон албаны хувцасны үзлэгийг явуулсан. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ болон КАБЦК-ын 2025-2026 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцсон.
 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
46
Сүүлийн 7 хоног:
219
Сүүлийн сар:
671
Нийт:
3737
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР