Sun Logo
Windows 11 version 24H2 security update KB5063878 хувилбарт ноцтой алдаа илэрч байна.
Windows 11 version 24H2 security update KB5063878 хувилбарт ноцтой алдаа илэрч байна.

2025 оны 8-р сарын 12-нд гарсан Windows 11 version 24H2 KB5063878 аюулгүй байдлын шинэчлэлтийг суулгасны дараа зарим хэрэглэгчийн компьютер дээр SSD болон HDD хатуу диск үйлдлийн системээс бүрэн алга болох, файлууд устах, өгөгдлийг сэргээх боломжгүй болох ноцтой алдаа илэрч байна.
Энэхүү алдаа өргөн тархаагүй гэж Microsoft мэдэгдэж байгаа ч, шинэчлэлтийг суулгасан хэрэглэгчдийн дунд асуудал нэмэгдсээр байна.

Алдаа илрэх нөхцөл: 

  • Их хэмжээний өгөгдөл, ялангуяа 50GB-аас дээш хэмжээтэй файл бичих үед
  • Хатуу диск 60%-аас дээш дүүрсэн нөхцөлд

Эрсдэлтэй байж болзошгүй дискнүүд:

  • Corsair Force MP600
  • Phison PS5012-E12 контроллертой SSD-үүд
  • KIOXIA EXCERIA PLUS G4 / KIOXIA M.2 SSDs
  • Fikwot FN955
  • InnoGrit контроллертой SSD-үүд
  • Maxio SSDs
  • SanDisk Extreme Pro 3D

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

   1. Шинэчлэлтийг түр зогсоох

  • Хэрэв та KB5063878 шинэчлэлтийг хараахан суулгаагүй байгаа бол албан ёсны засвар гарах хүртэл Windows Update-ийг түр хугацаанд зогсоохыг зөвлөж байна.

   2. Өгөгдлөө нөөцлөх

  • Өгөгдөл устах, диск гэмтэх эрсдэл өндөр байгаа тул бүх чухал мэдээллээ гадны төхөөрөмж эсвэл үүлэн хадгалалт руу нөөцлөх шаардлагатай.

   3. Шинэчлэлтийг устгах

  • Хэрэв та аль хэдийн KB5063878-ыг суулгасан бөгөөд асуудалтай тулгарсан бол тухайн шинэчлэлтийг устгах эсвэл өмнөх хувилбар руу буцах нь зөв.

Эх сурвалж: https://www.windowslatest.com/2025/08/20/microsoft-is-investigating-windows-11-kb5063878-ssd-data-corruption-failure-issue/

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
46
Сүүлийн 7 хоног:
219
Сүүлийн сар:
671
Нийт:
3737
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР