Sun Logo
Хонгор суманд 2025-11-06-нд танхимаар газрын дуудлага худалдаа зохион байгуулна.
Хонгор суманд 2025-11-06-нд танхимаар газрын дуудлага худалдаа зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2025.10.21-ний өдрийн А/238 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 4 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2025.11.06-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу. 

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2025.11.03-ны өдрийн 09:00 цагаас 2025.11.06-ны өдрийн  09:30 цаг хүртэл сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна. 

Дуудлага худалдаа 2025.11.06-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд явагдана. 

Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд: 

  1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ААНБ бол/;
  2. Дэнчингийн 10 хувь төлсөн баримт; /Хонгор сумын төрийн сан 100190200967 тоот/ дансанд тушаана.
  3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус авчирч өгнө.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ 

Төлөвлөлтийн 

нэгж талбар

Газрын 

зориулалт

Баг

Газрын байршил

Талбайн хэмжээ

 /м2/

Дуудлага худалдааны 

дуудах анхны үнэ 

/төгрөг/

Газрын байршлын зураг

1

4273546

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

1

Цогт хэсэгт

20001

16,000,800

Доорх зургийг харна уу
2

4321792

Оршуулгын газар

1

7-р бригад орчимд

30705

30,705,000

Доорх зургийг харна уу
3

4321793

Амралтын газар

3

Салхит явах зам дагуу

30004

30,004,000

Доорх зургийг харна уу
4

4269439

Автомашины гараж

3

Салхитын төвд

23

23,000

Доорх зургийг харна уу
  1. 4273546 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

  2. 4321792 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

  3. 4321793 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

  4. 4269439 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дэлгэрэнгүй мэдээллийг 99078961, 90222229, 99378845 дугаараас авна уу.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
55
Сүүлийн 7 хоног:
283
Сүүлийн сар:
691
Нийт:
2419
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР