
📣Нийгмийн салбарын байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэж байна. ✅ Нийгмийн салбарын байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах; ✅ Иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь, шуурхай хүргэх; ✅ Ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох; ✅ Иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Мөрөн сумын Чингүнжавын төв талбайд зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийгмийн салбарын 14 агентлаг, байгууллага хамтран оролцож байна. Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлан оролцож, "Гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдаан"-д ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэнг толилууллаа. Мөн өдөрлөгт оролцогчдын дунд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа.


.webp)