Sun Logo
ГААЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАГДДАГ 32 НЭР ТӨРЛИЙН ЦААСАН СУУРЬТАЙ ХЯНАЛТЫН ХУУДСЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА
ГААЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАГДДАГ 32 НЭР ТӨРЛИЙН ЦААСАН СУУРЬТАЙ ХЯНАЛТЫН ХУУДСЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА

🔹Гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд ашиглагддаг 32 нэр төрлийн цаасан суурьтай хяналтын хуудсыг бүрэн цахимжууллаа 🔹Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн "Хилийн хяналтын удирдлагын систем" дэд төслийн хөгжүүлэлтийг гаалийн удирдлагын автоматжуулсан систем CAIS-тай уялдуулан гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд ашиглахаар нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулж дээрх системийг хүлээн авч, мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа. 

🔹Энэхүү уулзалтад ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, гаалийн байгууллагын хорио цээр, мэдээлэл технологийн газрын алба хаагчид болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Ургамал хамгааллын агентлагийн төлөөллүүд мөн мал, амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлогч 15 ААН-ийн төлөөлөл оролцлоо. 

🔹“Хилийн хорио цээр, хяналт удирдлагын систем-QIMS" нь 16 модуль 64 дэд хэсгээс бүрдэж, импортын барааны бар код санг бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн тайлан, зорчигчийн хувийн хэрэглээний эм, тэжээвэр амьтан, шарил чандар, цацрагийн бүртгэл зэрэг өргөн хүрээний үйлчилгээг цахимаар авах боломжийг бий болгохоос гадна QIMS GAALI гар утасны аппликейшнээр дамжуулан төлбөр хураамж, лавлагаа, мэдээллүүдийг цаашид түргэн, шуурхай хүлээн авах боломж бүрдэж байна. 

🔹Энэ нь гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын давхардлыг арилгах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, харьяа гаалийн газар, хорооноос жилд олгодог байсан 20,000 гаруй ширхэг үнэт цаасыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой, үр дүнтэй ажил болж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
109
Сүүлийн 7 хоног:
458
Сүүлийн сар:
1228
Нийт:
1846
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР