
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” сэдэвт сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт тус газрын нийт албан хаагчдын дунд зохион байгууллаа. Тус сургалтыг “Худалдан авах үйл ажиллагааны хөтөч” ТТБ-ын худалдан авах ажиллагааны багш Н.Батболд удирдан явууллаа.
Уг сургалтын зорилго нь төрийн албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг таниулах, улмаар хэрэгжүүлэх суурь мэдлэг олгоход чиглэж буй юм.