
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “1900-1950“ мэдээллийн лавлах байгууллагын ажилтан, албан хаагчдад 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг цахимаар зохион байгуулав. Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, ажилтнуудын тавьсан нийгмийн даатгалын талаарх асуултад хариулт өгч ажиллав. Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан “1900-1950“ мэдээллийн лавлах байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.






