Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Алтай орон сууцны корпорацийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь холбогдох хууль тогтоомж болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүргийн хэмжээнд болон үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл тус бүрээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлээр байнга тасралтгүй хангахын зэрэгцээ дотоодын хяналтыг хэрэгжүүлнэ.
- Алтай орон сууцны корпораци ААТҮГ нь үндсэн үйл ажиллагаанас гадна улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан хуулиар хориглоогүй бусад бизнесийн үйл ажиллагааг явуулж орлого ашгаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж болно.
- Аймгийн хэмжээнд орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх орон сууцны стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулах санал төсөл боловсруулна.
- Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх түүний эзэмшилт ашиглалт түрээслээд эзэмших хэлбэрээр түрээслүүлэх иргэдэд эзэмшүүлэх түрээсийн орлого төвлөрүүлэх, түрээсийн менежментийг хариуцан хэрэгжүүлэх, түрээсийн орон сууцыг хөгжүүлнэ.
Эх сурвалж: "Алтай орон сууцны корпораци" ААТҮГ
Бичиг хэргийн ажилтан: Ч.Оюунгэрэл
Харилцах утасны дугаар: 96238788
Холбоотой мэдээ




